Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Маршал Таун хотхоноос Гэрлүг хотхон хүртэлх 0,3 км холбоос замыг өнөөдөр /2023.08.21/ нээлээ. Уг холбоос замыг явган хүний зам, авто зогсоол, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрэн ашиглалтад орууллаа.


