Архив, албан хэрэг хөтлөлт, Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал

Архив, албан хэрэг хөтлөлт, хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулж, ERP системийн E-DOC цэсийн ашиглалтын талаар албан хаагчдад зохих шаардлагыг тавин, зөвлөмж, арга зүйгээр ханган ажилласан. 2023 оны жилийн эцсийн байдлаар байгууллага ирсэн нийт 566 албан бичгийг хүлээн авсан. Үүнээс хариутай албан бичиг 102 бөгөөд шийдвэрлэлт 93 хувь, хаалт 99 хувь шийдвэрлэлтийн дундаж хугацаа 10 хоног байна. Мөн хамтрагч байгууллагууд руу 426 удаагийн албан бичиг хүргүүлсэн. Үүнд, Захиргаа, санхүүгийн алба 138, Инженер, техникийн алба 189, Төсөл, хөтөлбөрийн алба 99 удаагийн албан бичгийг харилцагч байгууллагуудад хүргүүлжээ.   

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

2023 оны жилийн эцсийн сарын байдлаар нийт 129 өргөдөл, гомдлыг хүлээн авч, өргөдөл, санал, гомдлыг хууль журамд заасан шаардлагын дагуу шийдвэрлээд байна. Эдгээрт нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлд нөлөө үзүүлж буй шалтгаан нөхцөлийг засаж залруулах тухай 82, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл буюу төлбөртэй бүсчлэлийн талаар 13 өргөдөл, гомдол, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа анхааран тусгах, гаргасан шийдвэрээ эргэн харах тухай 30 санал, 5 хүсэлт тус тус ERP цахим системээр бүртгэгдэж ирсэн. Өргөдөл гомдлыг хугацаанд нь 100 хувь шийдвэрлэн, иргэнтэй утсаар холбогдон өргөдөл, гомдлын талаар  тодруулж асуух, бүрэн дүүрэн хариулт мэдээлэл өгөх, хууль журмын дагуу шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна.
2023-оны-өргөдөл-гомдлын-тайлан

Файлаар татаж авах